Байгууллагын урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээ




Манай эмнэлгийн нэгдсэн шинжилгээний төв нь тав тухтай орчинд мэргэжлийн шилдэг баг олонтой хамтран ажилладаг бөгөөд түргэн шуурхай хугацаанд үнэн баттай шинжилгээний хариу гаргахын тулд хамгийн сүүлийн үеийн шинэлэг багаж төхөөрөмжөөр оношилдог. Шинжилгээний хариу гарсны дараагаар мэргэжлийн эмч, сувилагч нарын баг шинжилгээний хариуг дүгнэн хэлэлцэж, нэмэлт үзлэг болон шинжилгээг өгөх мөн цаашид үргэлжлүүлэн эмчлүүлэх заавар зөвлөмжийг олгож, шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх болон гадуур эмчлүүлж болох бүх төрлийн шийдлийг санал болгож байна.
ХОРТ ХАВДРЫН 4,466 ШИНЭ ТОХИОЛДОЛ, 3,264 НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЖ БАЙСАН БОЛ 2020 ОНД ШИНЭ ТОХИОЛДОЛД 6,702, НАС БАРАЛТ 4,260 БОЛЖ НЭМЭГДЖЭЭ. ШИНЭ ТОХИОЛДЛЫН 73 ХУВЬ НЬ ХОЖУУ ҮЕДЭЭ БУЮУ II, III ШАТАНДАА ОНОШ ТОДОРСОН, ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮСИЙН 65 ХУВЬ НЬ ОНОШ БАТЛАГДСАНААС ХОЙШ ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНЫ ДОТОР НАС БАРДАГ ГЭСЭН СТАТИСТИКИЙН МЭДЭЭ ГАРЧ БАЙГАА. ЭНЭ БҮХНИЙГ БУУРУУЛАХ ГОЛ АЖИЛ НЬ УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ БАЙХ БОЛНО.
2020 онд “Таван богд” ХХК, Таван толгойн “Ти Ти Жи Ви Сөү” ХХК, “Хаан банк” ХХК ,“Төрийн банк” ХХК, “Арвайн үндэс” ХХК, “Алтан Жолоо” ХХК, гэх мэт томоохон компаниудын 4000 гаруй ажилтануудад байгууллагын урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээг хийж, төв Сон Медикал Центр эмнэлгийн жишгийн дагуу нэгдсэн дүгнэлтийн хариуг олгосон байна.
Та байгууллагын урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээний үнийн санал авах бол доорх формыг бөглөнө үү.