Шинжилгээний өмнө бэлтгэх заавар

ü  Өлөн байх
(бага хэмжээний ус ууж болно)

ü  Архи
согтууруулах ундааг 24 цагаас өмнө хэрэглэхгүй байх

ü  Биеийн
хүчний дасгал хийдэг бол нэг өдрийн өмнөөс зогсоох.

ü  Өөх тостой
хоол хүнс идээгүй байх

ü  Мацаг барьж
байгаа хугацаанд бохь, сүү, кофе зэргийг хэрэглэхийг хориглоно. 

ü  Шээсний
шинжилгээ өгөхдөө давсгандаа 4 цагаас 
дээш хуримтлагдсан шээстэй байх 
(тухайн өдөр эмнэлгээс шинжилгээний сав өгнө, эсвэл тусгай зориулалтын
саванд өглөөний өлөн шээснээс авч ирэх)

ü  Амьсгалаар
хеликобактерийн шинжилгээ өгөх үйлчлүүлэгчийн хувьд эхо оношилгоог хийлгэсний
дараагаар шинжилгээндээ хамрагдах тул тэр хүртэл өлөн байх /жирэмсэн болон
хөхүүл тохиолдолд хориглоно/

ü  Өлөн байх

ü  Биеийн
жингийн илүүдэлтэй бол 3 хоногийн өмнөөс хий үүсгэх хоол унд (сүү, цагаан   

ü  идээ,
өндөг, хийжүүлсэн ундаа) хэрэглэхгүй байх.

ü  Хэрвээ та
жирэмсэн бол рентген шинжилгээ хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.

ü  Шаардлагатай
тохиолдолд сувилагчид хэлж хамгаалалтын хормогч зүүх

ü  Биед төмөр
метал эдлэл зүүхгүй байх

ü  Зүрхний
өвчинд тогтмол эм уудаг бол түрхэн хугацаанд эмээ уухгүй байх

ü  Зүрх
судасны үйл ажиллагааг идэвхжүүлэх кофе, согтууруулах ундааны зүйл   

хэрэглэхгүй байх

ü  Тайван байх

ü  Шинжилгээ
хийлгэхээс гурав хоногийн өмнөөс амархан шингэх хоол хүнс хэрэглэнэ. Өмнөх өдөр
нь хүнд төрлийн шингэц муу хоол идэхгүй байх, сүү, сүүн бүтээгдэхүүн
хэрэглэхгүй байх

ü  Үртэй,
хальстай жимс, ногоо идэж болохгүй

ü  Шинжилгээ
хийлгэхийн өмнөх өдрийн  орой 16 цагаас
хойш хоол сойно

ü  Шинжилгээний
өмнөх өдөр бүдүүн гэдэс цэвэрлэх туулга зааврийн дагуу хэрэглэж ирэх

ü  Цэвэрлэгээний
туулга ууж эхлэсэн тохиолдолд туулга уусаны дараагаас буцласан бүлээн ус 30-40
минутд багтан их хэмжээгээр ууна /1.5-2 литр орчим/

ü  Дурандуулахаас
24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм хэрэглэж болохгүй

ü  Аспирин
болон бусад цус шингэлэх эм уудаг бол 7 хоногийн өмнөөс эмээ түр зогсоох

ü  Шинжилгээний
өмнөх өдөр гэдэс цэвэрлэх туулга зааврийн дагуу хэрэглэж ирэх

 

ü  Шинжилгээний өмнө гэдэсний хөдөлгөөн багасгах тариа хийсний улмаас ам хуурайшиж хатаж болох
ба үйлчлэх хугацаа дуусны дараа /2 цаг орчим/ уг шинж тэмдэг алга болно.
Шинжилгээний үед хий шахсаны улмаас гэдэс дүүрдэг учир гэдсээ илж доошоо хийгээ
сайн гаргасны дараа зовиургүй болно. Шинжилгээ хийлгэсэн өдрөө хүйтэн ундаа
болон архи согтууруулах уэдаа уух, өөх тостой хуурч хайрсан хурц хоол хүнс
хэрэглэхийг хориглоно. Шинжилгээнд бэлтгэж гэдэс цэвэрлэсны цлмаас шингэний
баланс алдагдах магадлалтай тул жүрж болон бусад төрлийн жимсний шүүс уугаарай.
Мөн тухайн өдрөө сайн амрах шаардлагатай

ü  Таны анус
орчмоор хөндүүлэж өвдвөл халуун бүлээн усанд 10-15 минут суух ба өвчин намдаах
тос болон эм хэрэглэж болно.

ü  Унтуулгатай
дурангийн шинжилгээ хийлгэсэн тохиолдолд тухайн өдрөө жолоо барих, архи уухаас
татгалзан, оюуны болон биеийн хүчний хүнд хөдөлмөр хийхээс зайлсхийнэ үү

ü  Та дуранд
орохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

ü  Та ходоодны
дуран орохын өмнөх өдөр 18 цагаас хойш хоолоо сойно

ü  Оройдоо
шингэн бүлээн юм ууж болно гэхдээ сүү цагаан идээ болон будагтай зүйл
хэрэглэхийг хориглоно

ü  Хэрэв та
даралтны эм уудаг бол дурандуулахаас 2 цагийн өмнө даралтны эмийг заавал ууна

ü  Дуранд
орохоос 2 цагийн өмнө ус ууж болно гэхдээ усанд нэмэлт зүйл хийж хэрэглэж
болохгүй /зөгийн бал, витамин гэх мэс/

Scroll to Top