Гэмтэл, согог заслын тасаг
Гэмтэл согог заслын тасагт тавтай морил!
Манай Гэмтэл, согог заслын тасаг нь хүний биеийг бүрдүүлдэг яс, судас, мэдрэл, шөрмөс, булчин, үе мөч зэрэгт үүсдэг өвчин, гэмтлийг эмчилдэг ба өндөр ур чадвартай, туршлагатай эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг нь таны хөдөлгөөнийг сэргээж, өвдөлтийг намдааж, амьдралын чанарыг сайжруулахад туслах цогц эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Та спортын гэмтэл, үе мөчний үрэвсэл, хугарал болон бусад ортопедийн өвчнөөр шаналж байгаа бол бид танд хамгийн дээд зэргийн тусламж үйлчилгээг санал болгоход бэлэн байна. Манай олон талт арга барил нь гэмтэл согог заслын мэс заслын эмч, спортын анагаах ухааны мэргэжилтнүүд, физик болон нөхөн сэргээх эмчилгээний эмч нар болон бусад чиглэлийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, таны хэрэгцээ, шаардлагад тохирсон эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно.
Орчин үеийн тоног төхөөрөмж, оношилогооны дэвшилтэт технологи нь таны эрүүл мэндийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлж, анагаах ухааны тэргүүн дэвшлийг эмчилгээнийхээ гол арга барилаа болгон ажиллаж байна. Бид эмчилгээний үр дүнг оновчтой байлгахын тулд хамгийн сүүлийн үеийн мэс заслын арга техник, бага зэргийн инвазив процедур, мэс заслын болон мэс заслын бус аргуудыг ашигладаг. Манай хамт олон танд найрсаг харилцаа, нарийн мэргэжлийн эмчийн удирдлага доор эмчилгээний алхам бүрийг удирдан чиглүүлнэ.
Аливаа өвчний эдгэрэх явцад тухайн үйлчлүүлэгч өөрийн шаналж буй өвчний талаар мэдлэг мэдээлэлтэй байвал эдгэрэх үйл явцад маш их нөлөө үзүүлдэг гэдэгт бид итгэдэг. Тиймээс бид таны нөхцөл байдал, эмчилгээний сонголт, хүлээгдэж буй үр дүнг нарийвчлан тайлбарлах цаг гаргаж, тусламж үйлчилгээнийхээ талаар нарийн тодорхой мэдээллээр хангаж таныг шийдвэр гаргахад туслах болно
Бидний зорин ирсэн үйлчлүүлэгч бүрт чин сэтгэлээсээ тусламж үйлчилгээ үзүүлэх болно.
Түнхний хиймэл үе суулгах мэс засал гэж юу вэ?
- Бүтэц хэлбэрээ алдсан түнхний үений бүрэлдэхүүн хэсгүүдийг хиймэл суулгацаар сольж түнхний үений өвдөлтийг намдааж, үйл ажиллагааг сэргээх, үр дүн сайтай арга бөгөөд өдөр тутмын хэвийн амьдралдаа ороход тусалдаг эмчилгээний арга юм.
- Үений хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэх, хоёр хөлийн уртыг тэнцүүлэх зорилгоор мөн түнхний үеийг хиймэл үеэр солих мэс заслыг хийдэг.
- Түнхний хиймэл үений насжилт дунджаар 20 орчим жил байдаг.
Шалтгаан
- Удаан хугацаагаар дааврын бэлдмэл хэрэглэх
- Архины хэт их хэрэглээ
- Ачаалал ихтэй дасгал хөдөлгөөний хэт их хийх
- Төрөлхийн түнхий үений согог
- Гэмтэл
- Тамхидалт
- Чихрийн шижин


Манай Sun Medical Center эмнэлэгт нуруу нугасны үе нугалмын хугарлын эмчилгээг мэс заслын бус аргаар эмчилдэг. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мэдрэлийн мэс заслын тасаг болон дуудлагын төвтэй холбогдон авна уу.
(Tel No : +976-7777-7500)
Радио долгионы нуклеопласти мэс ажилбар
Ойролцоогоор 1мм орчим нимгэн радио долгионы зүүгээр гэмтсэн нурууны дискрүү нэвтэрч 80℃-ийн долгионы халуунаар төөнөж цүлхийлтийг багасган нугас, мэдрэлийн ёзоорын дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар юм
Радио долгионы нуклеопласти эмчилгээг ямар үед хийх вэ?
- Нурууны архаг өвдөлт
- Суудлын мэдрэл дагасан өвдөлт
- Физик, эмэн эмчилгэээнд үр дүнгүй өвдөлтүүд
- Нугалам хоородын жийргэвчийн цүлхийлт
Радио долгионы нуклеопласти мэс ажилбарын давуу тал
- Мэс заслын бус, мэс ажилбараар хийгддэг учир унтуулга шаардлагагүй хэсгийн мэдээ алдуулалт хийгддэг
- Артерийн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны эмгэгтэй үйлчлүүлэгчдэд хийх боломжтой
- Зүсэлтгүй хийгддэг учир хэвийн амьдралдаа эргэн орох хугацаа богино
- Мэс ажилбар үргэжлэх хугацаа бага
Радио долгионы нуклеопласти мэс ажилбарын процесс

1) Унтуулга хийсний дараа өвчтөнг хянах

2) Нурууны диск-д зүүг оруулна

3) Өвдөлтийн цэг, өвдөлт үүсгэж буй хэсгийг нарийвчлан тодорхойлж, өндөр давтамжтай тарилгын зүүгээр халаана

4) Дарагдсан мэдрэлийг эмчилнэ
Эпидураль мэдрэлийн мэс ажилбар
Нурууны нугалмын сувгийн нарийсал үүссэн түвшинд зүүг оруулан зориулалтын эмийн бодисыг тарьж орчны эдийн үрэвсэл, хаванг бууруулж мэдрэлийн дарагдлыг багасган өвдөлт намдаана.
Энэхүү эмчилгээ нь ямар өвчтөнд тохиромжтой вэ
- Spinal Stenosis (Нугасны нарийсал)
- Disc Herniation (Дискний ивэрхий)
- Шар холбоосын зузаарал
- Фасет үений үрэвсэл
- Мэс заслын дараах өвдөлт
- Нугалам хоорондын жийрвчийн үрэвсэл хаван, нурууны чилэх өвдөлтүүд
- Нугас, мэдрэлийн ёзоорын дарагдлын улмаас үүсэн мэдрэл дагасан нуруу, суудлын өвдөлт
Эпидураль мэдрэлийн мэс ажилбарын давуу талууд
- Мэс заслын бус эмчилгээ: Шарх, сорви ҮГҮЙ
- Хэсгийн мэдээ алдуулалттай мэс ажилбар
- Мэс ажилбарын хугацаа богино (ойролцоогоор 30 мин)
- Мэс ажилбар хийлгэсэн өдрөө эмнэлгээс гарах боломжтой
Эпидураль мэдрэлийн мэс заслын хийгдэх үйл явц

( Scaral Hiatus)-р Катетрийг оруулах

C Arm-аар байршлыг тодорхойлох ба эмийн бодисыг тарина. Мэдрэлийн үрэвсэл, хаванг буулгаж буй байдал]

Үрэвсэл дарагдаж, хаван буусан байдал

Эрүүл болон өвчлөлтэй хүний нурууны зураг
Өвдөлт намдаах тарилгын төрлүүд
- Lumbar Interlaminar Epidural Steroid Injection /Бүсэлхий нурууны арын зайгаар дамжуулан нугасны гадна стероид тарих/
- Lumbar Selective Nerve Root Block /Мэдрэлийн ёзоорт стероид тарих/
- Lumbar Transforaminal Epidural Steroid Injection /Мэдрэлийн гарах сувагт стероид тарих/
- Lumbar Facet Injection /Нугалам хоорондын арын жижиг үений капсулд стероид тарих/
- Lumbar Medial Branch Block /Мэдрэлийн гарах ёзоороос салбарласан мэдрэлийн ширхэгт стероид тарих/
- Lumbar Radiofrequency Ablation /Мэдрэлийн гарах ёзоороос салбарласан мэдрэлийн ширхэгт абляци хийх