Түнх

Дунд чөмгөний толгойн судасгүйжлийн үхжил

Хоёрдогч остеоартрит үүсгэдэг остеоонекроз, түнхний үений гэмтлийг үүсгэдэг өвчний ерөнхий нэр томьёо юм.

Дунд чөмгөний толгойн үхжил нь гуяны орой хэсэн болох дунд чөмгөний толгойн хэсгийн цусан хангамж муудсанаар хүчил төрөгч, шим тэжээл, төрөл бүрийн бодис хангалтгүй болж толгойн хэсэг үхжиж  гуяны толгойн дээд хэсэгт асуудал үүсдэг өвчин юм. Ясыг эрүүл байлгахын тулд хангалттай хэмжээний шим тэжээл, хүчилтөрөгчийг цусны эргэлтээр хангах ёстой. Гэсэн хэдий ч дээрх шалтгааны улмаас ясны цусан хангамж хангалтгүй болсноос үхжил үүсдэг. Үүний үр дүнд гуяны толгой хугарч хэлбэр нь өөрчлөгдөж, өвдөлт нь хүчтэй болж, үеийг ашиглах боломжгүй болдог. Азийн ихэнх орнуудад, тэр дундаа Монголд гуяны толгойн үхжил нь хамгийн түгээмэл түнхний үений өвчин бөгөөд нийт түнхний үений өвчний 70 гаруй хувийг эзэлдэг. 

Тодорхойлолт

Гуяны толгойн цусны эргэлтийг саатуулдаг хамгийн том хүчин зүйл бол стероидыг хэтрүүлэн хэрэглэх, чихрийн шижин өвчний үр дагавар, гэмтэл юм. Өвчний насжилтын хувьд өвчтөнүүдийн 70 орчим хувь нь 30-60 насныхан байдаг ба тэдний дунд ялангуяа 30-40 насныхан их тохиолддог.

Шалтгаан

  • Эхэн үе шатанд цавины урд хэсэгт өвдөж эхлэх бөгөөд удаан хугацаагаар алхах нь түнхний үений өвдөлтийг үүсгэдэг.

  • Гуяны ясны үхжил нь үе мөчинд суулт өгч, хөл бага зэрэг богино болдог

  • Үүнээс илүү дордвол, түнхний үе тэвчихийн аргагүй өвдөж өвдөлт нь хөдлөх боломжгүй болгодог.

Шинж тэмдэг

мэс заслын бус эмчилгээ

  • Өвдөлт намдаахын тулд стероид бус үрэвслийн эсрэг эм ууж, цусыг шингэлж, цусны эргэлтийг сайжруулж Холестеролыг бууруулах эм ууна. 
  • ачаалал өгөхгүй үе мөчний дасгалыг хийнэ.
  • жингээ хасаж үе мөчинд ирэх ачааллыг бууруулна.

мэс заслын эмчилгээ

  • Мэс заслын бус аргаар эмчлэх боломжгүй тохиолдолд мэс засал хийдэг.Үхэжсэн ясыг арилгах остеотоми, биеийн бусад хэсгээс эрүүл яс шилжүүлэн суулгах, гэмтсэн үеийг хиймэл үеэр солих гэх мэт эмчилгээний аргыг хэрэглэнэ.

Эмчилгээ

Scroll to Top