Түнх
Дунд чөмөгний хүзүүний хугарал
Биеийн хамгийн том үе болох аарцагны яс болон гуяны ясыг холбосон үе хугарсан тохиолдлыг хэлдэг

Бидний биеийн хамгийн том үе болох түнхний үе нь аарцгийн яс болон гуяны ясыг холбодог тул биеийн доод хэсгийн хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв түнхний үенд асуудал үүсвэл зогсох, алхах зэрэг үндсэн хөдөлгөөнүүдийг хийхэд хэцүү болох ба амьдралын чанарыг буурдаг.
Тодорхойлолт
Ихэнх ахмад настнуудын хувьд биеийн уян хатан байдал, тэнцвэрээ хадгалах мэдрэмж муудаж, яс хэврэгшиж бага зэргийн өндрөөс унахад л амархан яс хугардаг. Үүнээс болж гудамжинд талбай, угаалгын өрөөнд халтирч унахад түнхний яс хугарах тохиолдол их байдаг.
Сүүлийн үед 50-иас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн түнхний хугарал ихсэх болсон бөгөөд үүний шалтгаан нь хурдацтай хөгжиж буй хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Хотжилтын улмаас хөдөлгөөн багасаж, гадаа байр хугацаа багасаж Д аминдэмийн нийлэгжилт дутагдсанаас ясны бат бөх чанар нь өөрөө суларсантай холбоотой.
Шалтгаан
- Хэрэв хугарал хүнд байвал хөл богино харагдана.
- Гэмтлийн үед доод мөчийг хөдөлгөж чадахгүй.
- Ташааны үеээ хөдөлгөх үед маш хүчтэй өвдөнө.
- Хөлөө завилах үед өвдөлт улам ихэсдэг.
Шинж тэмдэг
Эмчилгээ нь хугарлын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байдаг.
- Ан цавын хугарал нь тийм ч аюултай биш боловч цуурсан хэсгийн яг 15 орчим хувь нь дахин цуурах магадлалтай тул тусгай ясны шрүпээр бэхэлнэ. Хагалгааны дараа изотоп шинжилгээ хийж гуяны толгойн цусны судас гэмтсэн эсэхийг шалгах шаардлагатай. Зарим тохиолдолд цусны судас гэмтсэний улмаас толгойн үхжил үүсэж, дахин мэс засал хийх шаардлагатай болдог.
- Хэрэв хугарлын хэмжээ их байвал хиймэл үе солих шаардлагтай. Ихэнх өвчтөнүүд мэс засал хийснээс хойш 7 хоногийн дотор алхаж чаддаг. Ясны сийрэгжилтийг тасралтгүй эмчлэх шаардлагатай бөгөөд хиймэл үений мэс заслын дараа амбулаториор очиж, үе үе хиймэл үений нөхцөл байдлыг шалгаж байх шаардлагатай.