Дүлийрэлт ба сонсгол бууралт

Сонсгол бууралт гэж юу вэ?

Дүлийрэлт, сонсгол бууралт гэдэг нь нэг ба хоер чихний сонсох үйл ажиллагаа бүрэн үгүй болох, доголдолыг хэлдэг бөгөөд сонсгол муудах нь аажмаар болон хурдан явцтай тохиолддог хамгийн түгээмэл бэрхшээлүүдийн нэг юм.

Сонсголын бэрхшээл нь

Сонсголын алдагдал хөнгөн зэргийн эсвэл түр зуурийн маш хүнд буюу эргэшгүй байдлаар тохиолдож болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгуулага /ДЭМБ/-ын 2005 оны мэдээгээр сонсголын үйл ажиллагааны хямралтай дэлхийн 278 сая хүний 80% нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад амьдарч байна.Дэлхийн хүн ам өсөлт,насжилт хотжилт,текникийн хөгжил асар хурдастай хөгжиж буй өнөө үед  энэ тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаа.

Дүлийрэлт  сонсгол бууралт нь хүнийг тахир дутуу болгож амьдралын чанарыг алдагдуулан нийгмийн харилцаанд томоохон асуудал үүсгэдэг учраас ДЭМБ –ын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн. Жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг ДЭМБ-аас “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” хэмээн зарлаж олон улсад тэмдэглэн өнгөрүүлэхийг  уриалдаг.

Хүн хэрхэн сонсдог вэ?

Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно. Гадна болон дунд хэсэг  нь дууны долгионыг цуглуулан сувгаараа цааш нь дамжуулах үүрэгтэй. Дунд хэсэгт сонсголын яснууд гэж нэрлэгддэг маш жижиг, алх, дөш, дөрөө гэсэн гурван жижиг яс байдаг. Дотор  хэсэг нь сонсголын захын эрхтэн бөгөөд түүний дунгийн дотор байрлах кортийн эрхтэн дууны долгионыг хүлээн авч сонсголын мэдээллийг цааш төв мэдрэлийн системийн төвд дамжуулснаар хүн дуу авиаг ялган таньж мэдэх үйл явц явагддаг.

Сонсгол алдагдлыг 3 хэлбэрт ангилдаг.

1.   Мэдэрхүйн нейроны гаралтай: Дотор чих,Дун,Сонсголын мэдрэл
2.   Дамжуулалтын алдагдал:Дуу авиа гадна орчноос дотно чих хүрэх замд саад үүссэнээс        Үүнд: Чихнээс булаг гоожих,Хэнгэргэн хөндийд шингэн үүсэх,Сонсголын ясны хэлхээ                        таслах зэрэг багтана 
3.   Холимог хэлбэрийн сонсгол алдагдал:Дээрх 2 хэлбэр хавсарсан тохиолдолд

Шалтгаалах хүчин зүйл нь юу байдаг вэ?

Сонсгол алдагдлын гадна чихний шалтгаан

  • Төрөлхийн шалтгаан
  • Халдварын шалтгаан /Дунд чихний хурц
    болон архаг үрэвсэл/
  • Гэмтэл
  • Хавдар
  • Ясны хоргүй ургалт
  • Системийн эмгэг
  • Чихэн дотор ямар нэгэн юм орох

Сонсгол алдалтын дунд чихний шалтгаан

  • Төрөлхийн
  • Халдвар
  • Хавдар
  • Сонсголын
    гуурсны үйл ажиллагаа алдагдах
  • Холестеатоми
  • Сонсголын
    ясны хэлхээ тасарч хөдөлгөөн алдагдах
  • Хэнгэргэн
    хальс цоорох
  • Гэмтэл

Сонсгол алдагдал дотор чихний шалтгаан

  • Вирусын халдвар
  • Төрөлхийн хэлгүй дүлий
  • Ургийн хөгжилд нөлөөлөх хорт бодис болон эмийн бодисууд
  • Насжилт
  • Гэмтэл
  • Дуу шуугиан,ажлын нөхцөл зэргээс шалтгаалдаг.
  • Менирийн өвчин /чих шуугих ,толгой эргэх 

Илрэх шинж тэмдэг

Сонсгол нь муудаж байгаа хүмүүс ихэнхдээ бусдын хэлсэн юмыг дахин давтаж сонсохыг хүсдэг.Түүнчлэн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдал үүнд нөлөөлнө.

  • Өвдөлт болон даралт нэг эсвэл хоёр чихэнд мэдрэгдэх
  • Толгой эргэх эсвэл огиудас хүрэх
  • Чих дүнгэнэж шуугих
  • Хүмүүсээс хэлсэн зүйлийг дахин хэлэхийг хүсэх
  • Телевиз,радионы дууг хэт чангалж сонсдог болох
  • Хүмүүсийн ярьж буйг ойлгохоо болих,ойлгохгүй
    байгаагаасаа болж уурлаж бухимдах
  • Шинэ хүмүүстэй уулзахдаа ярьж буйг нь муу сонсох
    учир санаа зовдог болох 

зэрэг шинж тэмгүүдээс 2 шинж тэмдэг нь илэрч байгаа бол та даруй сонсголын мэргэжлийн эмчид хандаарай.  

Хэдийд эмчлэх шаардлагатай вэ? 

Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно гэж мэдээлэлийн эхэнд  дурдсанчлан  гадна, дунд чихний эмгэгийн үед дамжуулах хэлбэрийн  сонсгол бууралт үүсдэг.
Үүнд  эмийн болон мэс заслын  эмчилгээ шаардлагатай.

Харин дотор чихний эмгэгүүдийн үед дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралтын үед Дунгийн болон ясан дамжуулалтын суулгац хийх эмчилгээ байдаг.

Дунгийн болон ясан дамжуулалтын суулгац хийх эмчилгээний талаар тодруулвал.

Дунгийн болон ясан дамжуулалтын суулгацыг төрөлхийн буюу 3с доош насандаа сонсголгүй болсон эсвэл суваг битүү, дун ясгүй хүүхдүүдэд, олдмол буюу хэл яриа хөгжсөн, хэвийн
сонсголтой байж байгаад сонсголоо алдсан хүмүүст хийдэг.

Учир нь хүний хэл ярианы хөгжил 3с доош насанд маш сайн явагддаг. Үүнээс хойшлох тусам дунгийн суулгацын хагалгааны дараах хэл яриа заслын хичээлийг  урт хугацаанд хийх шаардлагатай болдог.

Мөн ясан дамжуулалтын суулгац гэж байдаг. Энэ нь төрөлхийн дун ясгүй эсвэл суваг битүү хүн болон хүүхдэд хийдэг суулгац юм. 

Сонсголоо хэрхэн хамгаалах вэ?

  • Чанга хөгжим болон бусад дуу чимээнээс зайлсхийхийг хичээ.
  • Жирэмснийхяналтанд эрт орж,тогтмол үзүүлэх.
  • Товлолын дагуу дархлаажуулалтанд хамрагдах
  • Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • 0-6 сартайд чимээ гарсан зүг эргэх,дуудахад харах зэрэг хариу үйлдэл гарагхгүй бол эмчид цаг алдалгүй хандах.
  • Ажлын байрны шуугианы нөлөөлөлөөс хамгаалж сонсгол хамгаалах хэрэгсэл тогтол зүүх 
Scroll to Top