Мэндчилгээ

Эрхэм таны амрыг эрэн мэндчилье. “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлгийг сонгон үйлчлүүлж буй үйлчлүүлэгч танд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлэг нь 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэн Солонгос улсын эмнэлгийн стандартыг Монголын хөрсөнд буулган амжилттай ажиллаж байна.

      Манай эмнэлэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ОУ-ын эмчилгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа орчин үеийн эмнэлэг юм. Мөн чадварлаг эмч мэргэжилтнүүдийн хамтарсан багийг бүрдүүлж хамгийн чанартай үйлчилгээг хамгийн боломжит үнэ өртгөөр үзүүлж байна. 

Иймээс эрхэм үйлчлүүлэгч та бүхэн заавал гадны орныг зорилгүйгээр эх орондоо сэтгэл амар эмчлүүлэх бүх боломж бололцоог бүрдүүлэн ажиллахыг хичээж байна.

        Манай эмнэлгийн үүд хаалга танд үргэлж нээлттэй бөгөөд тусламж үйлчилгээ хэрэгтэй болсон хаана ч бид хүрч үйлчилж чин сэтгэлээсээ хандах болно. Танд эрүүл мэндтэй холбоотой санал, асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

      Бид энэхүү цахим хуудсаар дамжуулан танд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж танд бага ч болтугай хэрэг болно гэж найдаж байна.

“Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлгийн цахим хуудаснаа зочилсон эрхэм үйлчлүүлэгч танд баярлалаа. 

Хүндэтгэсэн, Э. Анхбаяр

“Сон Медикал
Центр Улаанбаатар” эмнэлгийн Гүйцэтгэх захирал

Scroll to Top