CУДАЛГААгаар ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ОЙ САНАМЖ МУУДАЖ, СЭТГЭН БОДОХ ЧАДВАР СУЛАРЧЭЭ
 
Ковидын урт хугацааны эмгэгийн шинж тэмдгүүд:
 
Мартах, ой санамж муудах
Танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах
Анхаарал төвлөрөл доройтох
Толгой өвдөх
Сэтгэл түгших, сэтгэл гутралд орох
Ядарч, сульдах
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ДАРААХ УДААН ХУГАЦААНЫ ШИНЖ ТЭМДГҮҮД ТАНД ИЛЭРЧ БАЙГАА БОЛ ДАРААХ АРГУУДЫГ СУДЛААЧИД ЗӨВЛӨЖ БАЙНА
 
Хангалттай унтах. Унтаж байх үед тархи болон бие нь хорт бодисыг гадагшлуулж, өөрийгөө эдгээх професс явагдаж байдаг
Аэробик дасгал хийх. Дасгалыг хэт ачаалал авалгүй, өдөрт хэд хэдэн удаа 2-3 минут хийхэд л хангалттай. Тогтмол багахан тунгаар дасгал хөдөлгөөн хийхэд л тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. 
Тэнцвэртэй, эрүүл хооллох
Тамхи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх
Мартахгүйн тулд тэмдэглэл хөтлөх, жагсаалт гаргах
Нийгмийн үйл ажиллагаанд оролцож, идэвхтэй амьдрах
Оюуны дасгал, ой тогтоолт сайжруулах тоглоом тоглох
 
ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ АМИН ДЭМ:
Витамин D
Витамин D нь зүрх судасны өвчин, мэдрэлийн ажиллагаанд нөлөөлж, 200 гаруй ген буюу удамшлын мэдээлэл агуулсан молекулуудад эерэгээр нөлөөлдөг ажээ. Витамин D нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, тархины эрүүл мэндэд нэн шаардлагатай амин дэм юм.
Омега 3 тосны хүчил
Омега 3 тосны хүчил нь зүрх судас болон тархины үйл ажиллагааг дэмждэг гэдгээрээ алдартай. Омега-3 тосны хүчлүүд болох эйкозапентаеной хүчил (EPA) ба докозагексаены хүчил (DHA) зэрэг нь тархины үйл ажиллагаа, түүний дотор ой санамж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.
Магни
Эрэгтэй хүнд дунджаар өдөрт 400мг , эмэгтэй хүнд 300мг ойролцоогоор шаардлагатай. Стресст өртөмтгий хүмүүст магнийн хэмжээ бага байх нь элбэг байдаг. Стресс нь ой санамж муудах, төвлөрөл муудах, сэтгэл түгших шинж тэмдэг үүсгэдэг. Иймээс нэмэлт тэжээлээр магни зохистой тунгаар авах нь стресст өртөмтгий байдлыг бууруулж, улмаар стресстэй холбоотой танин мэдэхүйн доройтол, ой санамж муудах зэрэг шинж тэмдгийн эсрэг сайн үр нөлөөтэй.
Витамин С
Витамин С нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, стрессийг бууруулах болон антиоксидант үйлдэлтэй хамгийн шилдэг витамин юм. Насанд хүрсэн хүн өдөрт 90-100 мг тун, жирэмсэн, хөхүүл эхчүүд өдөрт 120 мг тун хэмжээтэй витамин С зайлшгүй авч байх шаардлагатай. Харин тамхи татдаг хүмүүс эдгээр тун хэмжээнээс даруй 50 мг тунг илүү авч байх шаардлагатай хэмээн ДЭМБ зөвлөдөг. 
B12
 В12 багадах нь тархины хэмжээнд нөлөөлөн оюун ухааныг муутгахад хүргэдэг байна. B12 амин дэм нь сэтгэл санааны байдал, дархлааны системийг идэвхижүүлэх, бөх нойрсох, ой тогтоолт сайжруулах, хөгшрөлтийг удаашруулах зэрэг олон ашиг тустай. 
 
МАНАЙ ЭМНЭЛГИЙН МЭДРЭЛИЙН ТАСАГ НЬ НАСАНД ХҮРЭГСЭД БОЛОН 12-ООС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДИЙН МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ӨВЧНҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ОНОШЛОН, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ЭМЧИЛГЭЭГ АМБУЛАТОРИ, ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ БОЛОН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГТ ҮЗҮҮЛЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ МЭДРЭЛИЙН АРХАГ ЭМГЭГТЭЙ ӨВЧТӨНИЙГ ХЯНАЛТДАА АВЧ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА.
Scroll to Top