COVID-19 шинжилгээ өгөх иргэдэд өгөх зөвлөгөө

covid-19, coronavirus, epidemic-4982910.jpg

          Сон медикал центр УЛААНБААТАР эмнэлэг нь Солонгос улсад үр дүнтэй хэрэгжүүлж буй WALK THRU, DRIVE THRU аргачлалаар БНСУ-ын SolGent Co.Ltd-ийн хамгийн сүүлийн үеийн DiaPlexQtm SARS-\CoV-2 (N, ORF1A, RdRp) Fast Detection Kit оношлуурын тоног төхөөрөмжөөр корона вирусыг /КОВИД-19/ илрүүлэн оношлож байна.

          Манай эмнэлгийн шинжилгээ авах процесс болон шинжилгээний явц дээр 2022 оны 2-р сард Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хөндлөнгийн шинжилгээ хийж 93%-100%-ийн үнэлгээ өгсөн. Иймд манай эмнэлгийн сүүлийн үеийн Fast Detection Kit тоног төөхөрөмж нь КОВИД-19 вирусыг илрүүлэх, оношлох шинжилгээг ямар ч алдаагүй сайн хийж байгааг баталж байгаа юм.  

Шинжилгээний үнэ:

  • Түргэвчилсэн (Rapid) шинжилгээ 33,000₮
    ПГУ (PCR) шинжилгээ 98,000₮
 Цагийн хуваарь:
  • Ажлын өдрүүдэд 08:30-16:30
  • Бямба 09:00-14:00
  • Ням (PCR) 09:00-14:00 

         Түргэвчилсэн шинжилгээний xариу 2 цагийн дотор, ПГУ шинжилгээний хариу 24 цагийн дотор, ПГУ/PCR + Omicron/ОМИКРОН багц шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах ба таны бүртгэлтэй утас, мэйлээр мэдээлэл очно.  

Шинжилгээ өгөх заавар

Шинжилгээ өгөхөөр ирэхдээ ТА:

  • Иргэний үнэмлэх, Гадаад пасспорт аль нэгийг заавал авч ирэх
  • Амны хаалт зүүсэн байх
  • Хуурай цаасан салфетка бэлтгэх
  • Эмнэлгийн ажилчдын зааварчилгааг дагах шаардлагатай.

Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнөөс:

  • Хоол идэхгүй, шингэн зүйл уухгүй
  • Ам, хамраа зайлахгүй
  • Эм уухгүй
  • Тамхи татахгүй
  • Бохь зажлаагүй байна.

 

Scroll to Top