Мэдрэл

doctor, medical, medicine-563428.jpg

      Манай эмнэлгийн мэдрэлийн тасаг нь насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдийн мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг олон улсын тандартын дагуу оношлон, зөвлөгөө өгч, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн архаг эмгэгтэй өвчтөнийг хяналтдаа авч, зөвлөгөө өгч байна.

Тусламж үйлчилээ

Мэдрэлийн тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношилж, эмчилж зөвлөгөө өгч байна. Үүнд:

Тархины судасны хурц болон
архаг эмгэгүүд (тархины цус харвалт, тархины шигдээс)
Толгой өвдөлт
Эпилепси, уналт таталт
Захын мэдрэлийн эмгэгүүд
Нурууны өвдөлт
Төв мэдрэлийн тогтолцооны үрэвслийн эмгэгүүд
Тархмал хатуурал
Хөдөлгөөний тогтолцооны өвчнүүд
Мэдрэл –булчингийн өвчнүүд
Гавал тархины гэмтэл
Тархи нугасны хавдрын оношилгоо
Нойргүйдэл

Бид доорх шинжилгээний аргуудыг оношилгоонд ашиглаж байна. Үүнд:

Толгой өвдөх, толгой эргэх, тэнцвэр алдагдах, нойр хямрах, үе үе ухаан алдаж унах, нүүр мурийх, ууц, нуруу өвдөх, булчин сулрах болон чангарах зэрэг шинж илэрвэл мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Мөн онош тодруулах болон баталгаажуулах, эмчилгээний сүүлийн үеийн арга, өндөр үр дүнтэй эм тариа хэрэглэх, эмчийн хяналтад орох шаардлагатай бол тус тасгийн эмч нарт хандана уу.

Танд мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө хэрэгтэй бол утсаар болон өөрийн биеэр ирж цаг аван үзүүлээрэй.

Г.Тунгалагтамир

Мэдрэлийн эмч
АУ-ны магистр
Scroll to Top