
П.Ганзориг
Гэмтэл согог мэс заслын зөвлөх зэргийн эмч
АУ-ны доктор, клиникийн профессор
Мэргэшсэн байдал
1990 он АУДэС-ийн хүүхдийн эмчилгээний анги
1992 он Гэмтэл согогийн мэс засалч
1995 онд гэмтэлийн мэдрэлийн мэс засалч эмчийн мэргэжил олгох курс
1996 онд гэмтэл согогийн мэс засалч эмчийн ахлах зэрэг
1998 онд анагаах ухааны магистр
2000 онд гэмтэл согогийн мэс засалч эмчийн тэргүүлэх зэрэг
2007 онд клиникийн профессор
2011 онд “Бүсэлхий нурууны дискийн ивэрхийн мэс засал эмчилгээ” сэдвээр АУ-ны доктор, 2015 онд гэмтэл согогийн мэс засалч эмчийн зөвлөх зэргийг хамгаалсан.
2000 онд Япон улсын Токио хотод хүүхдийн тархины саажил, нурууны гэмтэл согогийн чиглэлээр суралцсан.
2001 оны 3-р сараас 2003 оны 8-р сар хүртэл Европын холбооны Темпус Тасис хөтөлбөрт хамрагдаж тархи нуруу, нугасны гэмтэл согогийн чиглэлээр суралцсан.
2002 онд Франц улсын Парис хотын анагаах ухааны 6-р их сургуульд нурууны гэмтэл согогийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2003 оноос 2004 онд Франц улсын Орлеан хотод мэдрэлийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн.
2005 онд АНУ-ын Клорадо мужийн Гранд жангсан хотод нурууны дурангийн мэс заслаар илтгэл хэлэлцүүлсэн
2006 онд Франц улсын Орлеан хотод мэдрэлийн мэс заслаар, 2007 онд Япон улсын Нагояа хотод дэлхийн мэдрэлийн мэс засалчдын 13-р их хуралд оролцож 2 илтгэл хэлэлцүүлсэн,
2013 онд Солонгос улсын Сөүл хотод дэлхийн мэдрэлийн мэс засалчдын 15-р их хуралд 1 илтгэл хэлэлцүүлсэн.
2008 онд Тайван улсын Тайпи хотод ази австралийн мэдрэлийн мэс засалчдын сургалтанд мэргэжил дээшлүүлсэн
2012 онд Индонез улсад азийн мэдрэлийн мэс засалчдын сургалтанд хамрагдаж тус мэргэжил дээшлүүлсэн.
2015 онд хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах төслийн сургалт Монгол-Франц улсын засгийн газар хоорондын байгуулсан N1733/RPE/MON гэрээний дагуу 2016 онд Солонгос улсын Hana эмнэлэгт нурууны дурангийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2017 онд Япон улсын Нагояа хотод тархины судасны эмгэгийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн
2019 онд Солонгос улсын Сөүл хотод нурууны мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага
1990-1991 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд хүний их эмчийн салбарын эрхлэгч
1991-2007 он ГССЗКЭмнэлэгт тархи нуруу нугасны тасагт тархи нуруу, нугасны мэс засалч эмчээр
2004-2007 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн гэмтлийн тэнхимд цагийн багш, тархи нуруу нугасны гэмтлийн тасгийн эрхлэгчээр,
2007-2012 Ачтан элит клиникийн эмнэлэгт нуруу, нугасны мэс засалч эмч
2012 он ММЗ-ын тасгийн эрхлэгчээр
2013-2014 онд Улаанбаатар Сонгдо эмнэлэгт мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч
2013-2019 Монголын жудо бөхийн шигшээ зөвлөх эмч
2014 он Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархи,нуруу нугасны гэмтэл согогийн зөвлөх эмч
2017 он Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согогийн мэс заслын тасагт тархи нуруу, нугасны мэс засалч, зөвлөх эмч
2020-2022 он Интермед эмнэлэгт тархи нуруу, нугасны мэс засалч эмч
2017 оноос Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан.
Гол эмчилгээ
Тархи нуруу нугасны гэмтэл гэмтэл согогийн эмгэгтэй үйлчлүүлэгчид үзлэг хийх, анхны тусламж үзүүлэх, онош тодруулах, зөвөлгөө өгөх хориг тарих эмийн болон мэзслын эмчилгээг хийнэ. Үүнд:
1. Тархины ил болон далд гэмтлийг оношлох, эмийн
болон мэс засал эмчилгээ
- Гавлын ясны цөмөрхийг сөхөх мэс засал
- Хатуу хальсан дээр, доорх, тархиын эдийн гүнийн бүлэн хурааг авах
- Гавлын ясны дутмагшлыг нөхөх мэс засал
- Гавлын дотоод даралтыг бууруулах мэс засал
- Гавлын ясыг нээх мэс засал
2. Нуруу нугасны чиглэлээр
- Мэдрэлийн язгуур болон нугасны эпидурал зайд хориг хийх
- Vertebroplasty
- Laminectomy
- Discectomy
- Fixation
- Нугасны дарагдал чөлөөлөх мэс засал