Тархины эмгэг

Тархины судасны эмгэг сүлжээрэл

Тархины судасны эмгэг сүлжээрэл

Эмгэг сүлжээрэл гэдэг нь артер венийн судаснуудын хоорондох хэвийн бус холбоос юм.
Тархины судасны эмгэг сүлжээрэл гэж юу вэ (AVM & AVF)?
Артер венийн эмгэг сүлжээрэл (AVM) эсвэл артер венийн фистула (AVF) гэдэг нь цусны судаснуудын хоорондох хэвийн бус холболт эсвэл цусны судаснуудын орооцолдол бөгөөд цусны урсгалыг артериас вен рүү шилжүүлж, хэвийн эдийг алгасаж, тархины тэр хэсгээс хүчилтөрөгч, шим тэжээлийг багасгана.

Тодорхойлолт

Хэдийгээр ихэнх AVM нь төрөлхийн бөгөөд харьцангүй ховор боловч тэдгээрийн үүсэх шалтгаан, этиологи нь тодорхойгүй.

Шалтгаан

Тархины артер венийн эмгэг сүлжээрэл нь AVM хагарч тархинд цус алдах (цус алдалт) хүртэл ямар нэгэн шинж тэмдэг өгөх байх магадлалтай. Тархины AVM-н ойролцоогоор тал хувьд цус алдалт эхний шинж тэмдэг нь байдаг. Гэхдээ тархины AVM-тэй зарим хүмүүс AVM-тэй холбоотой цус алдалтаас өөр шинж тэмдэгтэй байдаг. Тархины AVM-тэй бөгөөд цус алдалтгүй хүмүүсийн тархины AVM-н илрэх шинж тэмдгүүдэд:

  • Уналт таталт
  • Толгойны нэг хэсэгт өвдөлттэй байх, толгой өвдөх
  • Биеийн тал хэсгийн булчин бадайрах, мэдээгүй болох, сулрах

AVM-н байрлалаас хамаараад зарим хүмүүст илүү хүчтэй мэдрэлийн гаралтай шинж тэмдэг илрэх тохиолдол байдаг.

  • Хүчтэй толгой өвдөх
  • Парализ болох эсвэл сульдах, мэдээгүй болох
  • Харааны чадвар алдагдах
  • Ярихад бэрхшээлтэй болох
  • Бусдыг ойлгох чадвар алдагдах эсвэл эргэлзэж тээнэгэлзэх
  • Хүнд хэлбэрийн тогтворгүй байдал

Шинж тэмдэг хэдэн насанд ч илрэх боломжтой ч ихэвчлэн 10-40 насны хооронд байдаг. Тархины AVM нь цаг хугацааны явцад тархины эдийг гэмтээж байдаг. Үр нөлөө нь аажмаар нэмэгдэж, насанд хүрэгчдэд ихэвчлэн шинж тэмдэг илэрдэг. Харин дунд насанд хүрмэгц тархины AVM нь тогтвортой байх хандлагатай бөгөөд шинж тэмдэг үүсгэх магадлал бага байдаг. Зарим жирэмсэн эхчүүдэд шинж тэмдэг илүү хүчтэй илрэх ба энэ нь цусны эзэлхүүн болон даралт өөрчлөгдсөнтэй холбоотой байдаг. Галены гажиг гэж нэрлэгддэг тархины хүнд хэлбэрийн AVM нь төрсний дараа эсвэл төрөх үед шинж тэмдэг өгдөг. Иймэрхүү төрлийн томоохон судаснуудын AVM нь тархинд шингэн хуралдуулж тархийг хавагнуулж хөөлгөдөг. Хөөж томорсон венийн судас хуйхнаас харагдахаар шинж тэмдэгтэй байх ба уналт таталт, зүрхний дутагдалд хүргэнэ.

Шинж тэмдэг

Тархины дүрслэлийн техник бүхий дэвшилтэт технологи нь ихэнх AVM/AVF-г хагарахаас өмнө тодорхойлдог болсон.

Оношилгоо

Артер венийн эмгэг сүлжээрэл – Хялгасан судаснуудын давхаргагүйгээр артерийн судас шууд венийн судасруу өндөр даралтаар холбогдох цусны судаснуудын эмгэг сүлжээрэл. Артер вен хаана байгаа тэнд AVM үүсч болно. Тархины AVM нь гадаргуу (кортикал), гүнд (таламус, базал ганглиа, тархины үүдэл), дура дотор (тархийг хамгаалж байдаг бүрхүүл) үүсч болно.

Кавернома – тодорхой артер венийн судсаар тэжээгдээгүй хялгасан судасны томрол; бага даралттай

Венийн эмгэг сүлжээрэл – артерийн судсаар тэжээгдээгүй венийн судасны дугуйны хигээстэй төстэй томорсон эмгэг сүлжээрэл, бага даралттай, маш ховор тохиолдолд цус алдах ба ихэвчлэн эмчилдэггүй.

Хялгасан судасны телеангиэктази – каверноматай төстэй том хүрээтэй хялгасан судасны эмгэг, маш бага даралттай, маш ховор тохиолдолд цус алдах ба ихэвчлэн эмчилдэггүй.

Дураль АВ-н фистула –Артер венийн нэг болон олон судсууд хоорондоо синусын шууд холболт хийх.

Ангилал

Scroll to Top