Тархи нуруу нугасны тасаг

      Тархи, нуруу, захын мэдрэлийн системд нөлөөлдөг мэдрэлийн эмгэг бүхий өвчтөнүүдэд цогц, тусламж үзүүлэх зорилготой Тархи, нуруу нугасны тасагт тавтай морилно уу.

 

      Манай өндөр ур чадвар, туршлагатай мэдрэлийн эмч, мэдрэлийн мэс засалч, туслах ажилтнуудаас бүрдсэн баг нь тархины цус харвалт, тархины хавдраас эхлээд нугасны гэмтэл, хөдөлгөөний эмгэг хүртэлх мэдрэлийн эмгэгийг өргөн хүрээнд оношилгоо, эмчилгээ хийн өвчтөн бүрд дээд зэргийн чанартай тусламж үзүүлэхийг зорьдог.

 

      Бид мэдрэлийн эмгэг нь хүний амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг ойлгодог бөгөөд үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон тусламж үйлчилгээг үзүүлж, судалгаа шинжилгээгээр баталгаажсан эмчилгээний хамгийн үр дүнтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглахыг хичээдэг.

 

       Тархи, нуруу нугасны тасгийн хамт олон нь бусад чиглэлийн тасагтай хамтран олон талаас хэлэлцэн цогц эмчилгээний төлөвлөгөө гарган, тусламж үйлчилгээгээ хүргэдэг. Бидний зорилго бол өвчтөний эрүүл мэндийг сайжруулах төдийгүй амьдралын чанарыг дээшлүүлэх юм.

 

      Мөн түүнчлэн бид нуруутай холбоотой өвчтөнүүдэд үр дүнтэй тусламж үзүүлэхийн тулд кифопласти, эпидураль мэс ажилбар, нуклеопласти зэрэг хамгийн бага инвазив процедурыг санал болгодог. 

 

Та болон таны эргэн тойрон дахь хүмүүс тархи, нуруутай холбоотой эмгэгээр зовуурилж байгаа бол биднийг зориорой

Kyphoplasty /Нугалам нөхөн сэргээх мэс ажилбар/
  • Шахагдаж хугарсан нурууны нугалам нөхөн сэргээх мэс засал
  • Kyphoplasty-нь Хугарсан нугалмын өндрийг сэргээхийн тулд шахагдсан нурууны их биеийг баллоноор тэлж, үүссэн зайг ясны цементээр дүүргэж бэхжүүлнэ.
  • Нурууны нугалмын их бие дарагдаж хугарах үндсэн шалтгаан нь насжилт, ясны сийрэгжилт, гэмтэл, хавдар зэргээс үүдэлтэй.
Kyphoplasty /Нугалам нөхөн сэргээх мэс ажилбар/
  • Мэс заслын бус эмчилгээ: Шарх, сорви ҮГҮЙ
  • Мэс ажилбарын хугацаа : ойролцоогоор 1 цаг
  • Хэсгийн мэдээ алдуулалтай, бүтэн унтуулга хийх шаардлагагүй
  • Ор хонгийн хугацаа : Дунджаар 1 өдөр
  • Нугалмын ачаалал даах чадвар хурдан сэргэж, богино хугацаанд өвдөлт зовуурь үгүй болж хэвийн амьдралдаа эргэж орно.

Манай Sun Medical Center эмнэлэгт нуруу нугасны үе нугалмын хугарлын эмчилгээг мэс заслын бус аргаар эмчилдэг. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мэдрэлийн мэс заслын тасаг болон дуудлагын төвтэй холбогдон авна уу.

 (Tel No : +976-7777-7500)

Радио долгионы нуклеопласти мэс ажилбар

Ойролцоогоор 1мм орчим нимгэн радио долгионы зүүгээр гэмтсэн нурууны дискрүү нэвтэрч 80℃-ийн долгионы халуунаар төөнөж цүлхийлтийг багасган нугас, мэдрэлийн ёзоорын дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар юм

Радио долгионы нуклеопласти эмчилгээг ямар үед хийх вэ?
  • Нурууны архаг өвдөлт
  • Суудлын мэдрэл дагасан өвдөлт
  • Физик, эмэн эмчилгэээнд үр дүнгүй өвдөлтүүд
  • Нугалам хоородын жийргэвчийн цүлхийлт
Радио долгионы нуклеопласти мэс ажилбарын давуу тал
  • Мэс заслын бус, мэс ажилбараар хийгддэг учир унтуулга шаардлагагүй хэсгийн мэдээ алдуулалт хийгддэг
  • Артерийн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны эмгэгтэй үйлчлүүлэгчдэд хийх боломжтой
  • Зүсэлтгүй хийгддэг учир хэвийн амьдралдаа эргэн орох хугацаа богино
  • Мэс ажилбар үргэжлэх хугацаа бага
Радио долгионы нуклеопласти мэс ажилбарын процесс

1) Унтуулга хийсний дараа өвчтөнг хянах

2) Нурууны диск-д зүүг оруулна

3) Өвдөлтийн цэг, өвдөлт үүсгэж буй хэсгийг нарийвчлан тодорхойлж, өндөр давтамжтай тарилгын зүүгээр халаана

4) Дарагдсан мэдрэлийг эмчилнэ

Эпидураль мэдрэлийн мэс ажилбар

Нурууны нугалмын сувгийн нарийсал үүссэн түвшинд зүүг оруулан зориулалтын эмийн бодисыг тарьж орчны эдийн үрэвсэл, хаванг бууруулж мэдрэлийн дарагдлыг багасган өвдөлт намдаана.

Энэхүү эмчилгээ нь ямар өвчтөнд тохиромжтой вэ
  • Spinal Stenosis (Нугасны нарийсал)
  • Disc Herniation (Дискний ивэрхий)
  • Шар холбоосын зузаарал
  • Фасет үений үрэвсэл
  • Мэс заслын дараах өвдөлт
  • Нугалам хоорондын жийрвчийн үрэвсэл хаван, нурууны чилэх өвдөлтүүд
  • Нугас, мэдрэлийн ёзоорын дарагдлын улмаас үүсэн мэдрэл дагасан нуруу, суудлын өвдөлт
Эпидураль мэдрэлийн мэс ажилбарын давуу талууд
  • Мэс заслын бус эмчилгээ: Шарх, сорви ҮГҮЙ
  • Хэсгийн мэдээ алдуулалттай мэс ажилбар
  • Мэс ажилбарын хугацаа богино (ойролцоогоор 30 мин)
  • Мэс ажилбар хийлгэсэн өдрөө эмнэлгээс гарах боломжтой
Эпидураль мэдрэлийн мэс заслын хийгдэх үйл явц

( Scaral Hiatus)-р Катетрийг оруулах

C Arm-аар байршлыг тодорхойлох ба эмийн бодисыг тарина. Мэдрэлийн үрэвсэл, хаванг буулгаж буй байдал]

Үрэвсэл дарагдаж, хаван буусан байдал

Эрүүл болон өвчлөлтэй хүний нурууны зураг

Өвдөлт намдаах тарилгын төрлүүд
  1. Lumbar Interlaminar Epidural Steroid Injection /Бүсэлхий нурууны арын зайгаар дамжуулан нугасны гадна стероид тарих/
  1. Lumbar Selective Nerve Root Block /Мэдрэлийн ёзоорт стероид тарих/
  1. Lumbar Transforaminal Epidural Steroid Injection /Мэдрэлийн гарах сувагт стероид тарих/
  1. Lumbar Facet Injection /Нугалам хоорондын арын жижиг үений капсулд стероид тарих/
  1. Lumbar Medial Branch Block /Мэдрэлийн гарах ёзоороос салбарласан мэдрэлийн ширхэгт стероид тарих/
  1. Lumbar Radiofrequency Ablation /Мэдрэлийн гарах ёзоороос салбарласан мэдрэлийн ширхэгт абляци хийх
Facebook
Twitter
LinkedIn
Telegram
Email
WhatsApp
Scroll to Top