Тархины харвалт болон гүрээний артерийн эмгэг

Ишемийн харвалт гэдэг нь тархины судас доторх цусны урсгал бөглөрсөнөөс үүдэлтэй цус харвалт юм. Энэхүү бөглөрөлөөс үүдэн тархины эсүүд хүчилтөрөгч, шим тэжээлээр дутагдаж эмчлэхгүй тохиолдолд маш хурдан үхэлд хүргэнэ.
Гүрээний артерийн эмгэг нь гүрээний артерийн нарийсал юм. Энэ өвчин нь тархины цусны урсгалыг бууруулж цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Ишемийн харвалт

Ишемийн харвалт нь артерийн судсанд бүлэн үүссэний улмаас тархинд очих цусны урсгал саатаж тархины эд эсийн үйл ажиллагаа алдагдах эсвэл үхэлд хүргэдэг.

 

Гүрээний артерийн эмгэг

Гүрээний артерийн өвчин нь тархируу цус дамжуулдаг гүрээний артериудад товруу хуримтлагдсанаас үүсдэг. Товруу нь судасны ханын дагуу холестрин, өөх тос, эсийн хаягдал бүтээгдэхүүн, кальци, фибрин (цусан дах бүлэгнэлтийн материал ) гэх мэтийн хуримтлал юм.

Ишемийн харвалт

  • Цус харвалт үүсч буйг илтгэх шинж тэмдгүүдэд:
  • Нүүр, гар, хөл, ялангуяа биеийн нэг тал мэдээгүй болох, сулрах.
  • Гэнэт төөрөгдөж манарах, ярих эсвэл ойлгоход бэрхшээлтэй болох
  • Гэнэт хоёр нүд эсвэл нэг нүд бүрэлзэх, юм харахад төвөгтэй болох
  • Гэнэт тэнцвэр эсвэл зохицуулалт алдагдах, алхахад бэрхшээлтэй болох, толгой эргэх
  • Шалтгаангүйгээр гэнэт толгой хүчтэй өвдөх

Цус харвалтыг илрүүлэхийн тулд бид FAST товчлолыг ашигладаг

  • F – Нүүр унжих – хүн инээмсэглэх гэж оролдох үед нүүрний нэг тал унждаг
  • A – Гар сулрах – хүн хоёр гараа дээшээ барихыг оролдох үед нэг гар нь доошилно
  • S – Хэл ярианы бэрхшээл -тухайн хүн бүдүүлэг эсвэл хачин яриатай болдог
  • T – яаралтай тусламжруу залгах

Гүрээний артерийн эмгэг
Гүрээний артерийн эмгэг нь гүрээний артер битуурэх эсвэл хэт нарийсахаас нааш шинж тэмдэг бараг үзүүлдэггүй. Шинж тэмдэгт судасны хачин дуу чимээ, түр зуурын ишеми (TIA), эсвэл ишемийн харвалт гэх мэт орно.

 
Судасны хачин дуу чимээ:
Эмч үзлэгийн үеэр таны гүрээний артерийг чагнуураар сонсоно. Эмч шуугиантай чимээ болох судасны хачин дуу чимээг сонсож магадгүй. Энэхүү дуу чимээ нь судсанд үүссэн бөглөрлийн улмаас цусны урсгал багасаж эсвэл өөрчлөгдсөнийг илтгэнэ. Гэхдээ гүрээний артерийн эмгэгтэй хүн болгонд ийм дуу чимээ байна гэсэн үг бас биш юм.

Түр зуурийн ишеми дайралт болон ишемийн харвалттай холбоотой гарах шинж тэмдэгүүд:

  • Шалтгаангүйгээр гэнэт толгой хүчтэй өвдөх
  • Толгой эргэх эсвэл тэнцвэр алдагдах
  • Нэг эсвэл хэд хэдэн мөчдий хөдөлгөх чадваргүй болох
  • Нэг эсвэл хоёр нүд юм харахад бэрхшээлтэй болох
  • Нүүр, мөчний гэнэтийн сулрал, мэдээ алдалт, ихэнхдээ зөвхөн биеийн нэг талдаа байдаг
  • Хэл яриа ойлгохгүй эсвэл ярихад бэрхшээлтэй болох

Шинж тэмдэг зогссон ч яаралтай түргэн тусламжруу залгана уу. Эмнэлэгрүү өөрөө машин барьж явж болохгүй. Үзлэг шинжилгээнд орж эмчилгээ хурдан тусмаа авах нь маш чухал.

Ишемийн харвалт
Хэрэв өвчтөнд дээр дурдсан бие махбодийн ямар нэг асуудал байгаа бол цус харвалтын улмаас үүссэн эмгэгийг тодорхойлохын тулд Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн харвалтын хэмжүүр (NIHSS) ашиглан үнэлнэ. Мөн цус алдалтыг илрүүлэх, тархины цус харвалтын байршил, өртсөн тархины эд эсийг хэр зэрэг аврах боломжтойг тодорхойлох, өвчтөнд хамгийн сайн эмчилгээний төрлийг сонгох зорилгоор CT/CTA/CTP, MR/MRA гэх мэт дэвшилтэт дүрслэлийг хийж болно.

 
Гүрээний артерийн эмгэг
Таны эмч гүрээний артерийн эмгэгийг шинжилгээний хариу, бие махбодийн үзлэг, өвчний түүхийн дагуу оношилно. Гүрээний артерийн эмгэгийн дараах хариунуудын үндсэн дээр оношилно.

  • Өвчний түүх
  • Бие махбодын үзлэг
  • Гүрээний судасны эхо
  • Гүрээний судасны ангиограф
  • Соронзон долгионы ангиограф MRA
  • Компьютер томографийн ангиограф CTA

Scroll to Top