Тархи

Толгойн өвдөлт

Толгой таллаж эсвэл хоёр тал, шилэн хүзүүнээс трафизан булчин хүртэл өвдөх гэм мэт олон өвдөлт илэрдэг өвчин юм.

Толгой өвдөх нь нийт хүн амын 90% -д тохиолддог хамгийн түгээмэл шинж тэмдэг бөгөөд эмэгтэйчүүдийн 66%, эрэгтэйчүүдийн 57% нь жилд дор хаяж нэг удаа толгой өвддөг. Энэ нь янз бүрийн шалтгааны улмаас үүсдэг бөгөөд өвчин биш харин шинж тэмдэг юм. Шалтгаанаас нь хамаараад тодорхой харагдах шалтгаан олдохгүй анхдагч толгой өвдөх, тархины органик өвчин гэх мэт өвөрмөц шалтгаанаас үүдэлтэй хоёрдогч толгой өвдөх гэж ангилдаг. Энэ нь янз бүрийн шалтгааны улмаас үүсдэг шинж тэмдэг учраас үнэн зөв оношлох, эмчлэх нь чухал юм.

Тодорхойлолт

мигрень

  • Энэ нь хэдэн арван цагаар үргэлжилдэг онцлогтой. Ихэвчлэн дотор муухайрах, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй хамт илэрэх нь их бөгөөд олон хүмүүс “хоолны шингэц муудаж толгой өвдөөд байна” гэсээр дотрын эмчид хандаж эмчилгээ бичүүлэх нь их байдаг. Хөнгөн хэлбэрийн мигрень нь өвчин намдаагчийг хэрэглэснээр намддаг боловч хүнд хэлбэрийн толгой өвдөх нь сард 3-6 хоногоос дээш удаагийн давтамжтайгаар өвдөж, өдөр тутмын амьдралд нөлөөлж архагшсан тохиолдолд маш яаралтай эмчилгээ хийх шаардлагатай.



хурцадмал хэлбэрийн толгой өвдөх

  • Толгой задарах гэж байгаа мэт өвдөлт өгөх бөгөөд стресс, ядрах, буруу байрлалаас үүдэлтэй байдаг. Амрах эсвэл унтах үед өвдөлт намдах онцлогтой. Өвдөлт намдаах эм нь толгойн өвдөлтийг намдаадаг боловч байнга хэрэглэх нь тэсвэр тэвчээр эсвэл эмийн хэт их хэрэглээтэй толгой өвдөхөд хүргэдэг. Тиймээс хэрэв шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт үнэн зөв оношлуулах шаардлагатай.



кластер толгой өвдөх

  • нулимс, нус гоожих, нүдний салст бүрхэвч бөглөрөх,нүүрний нэг талд толгой өвдөх зэрэг автономит мэдрэлийн тогтолцооны хэвийн бус шинж тэмдгүүд дагалддаг маш хүчтэй өвдөлт. Толгойн өвдөлт нь нүдний уг эхэлдэг бөгөөд толгойн урд хэсэг, эрүү, хамар, чихэнд тархдаг. хүчтэй өвдөлт нь ихэвчлэн шөнийн цагаар15 минутаас 3 цаг хүртэл үргэлжилдэг,6 сараас 1 жил хүртэлх зайтай байдлаар өвддөг.



хоёрдогч толгой өвдөх

  • Хоёрдогч толгой өвдөх нь өөр эмгэгээс үүдэлтэй толгойн өвчин юм. Хоёрдогч толгой өвдөх шалтгаануудын дунд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй өвчинд толгойн даралт ихсэх, цус харвалт, тархины хавдар, менингит зэрэг халдвараас үүдэлтэй толгой өвдөх зэрэг орно.

Шалтгаан

  • Хүндрүүлж байгаа болон өдөөгч хүчин зүйлсийг тодорхойлж, зайлсхийх.
  • Амралт, сэтгэлзүйн эмчилгээний аргууд.
  • Өвчтөн тус бүрийн тохиолдол дээр үндэслэн өөрт тохирсон арга хэмжээ авах.
  • Эмийн эмчилгээ (урьдчилан сэргийлэх эмчилгээ, таталтын эмчилгээ).

Эмчилгээ

Scroll to Top