Тоног төхөөөрөмж

Ангиографи

Ангиографи нь рентген туяны тусламжтайгаар артери болон венийн судсаар тусгай тодосгогч бодис шахан судасны зургийг авч оношилгоо, эмчилгээ хийдэг

  • Тархины судасны цүлхэнгийн эмчилгээ
  • Тархиын харвалт болон гүрээний артерийн эмгэг
  • Тархины судасны эмгэг сүлжээрэлТахах
  • Судасны бөглөрөл, нарийсал, цүлхэн, хавдрын оношилгоо эмчилгээ

  • Хавдрын тэжээгч судас бөглөх эмчилгээ

  • Зүрхний титэм, болон бусад эрхтэний судасны нарийсал тэлэх эмчилгээ

  • Зүрхний гажиг болон цоорхойг койл, шүхрээр бөглөх эмчилгээнүүдийг хийдэг

 

Компьютер томографи

Компюьтерт томографийн шинжилгээ нь рентген туяаг ашиглан хүний биеийн хэсгүүдийг өндөр нягтралшилтайгаар, олон талаас нь зүслэг хийн дүрслэн үзүүлдэг, нарийвчилсан шинжилгээний арга юм. Уг шинжилгээгээр хэвлийн цул эрхтнүүд болон шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлтийн шалтгааныг тодруулахад өргөн ашигладаг оношилгооны арга бөгөөд КТ нь маш хурдан хийгддэг, инвазив бус, мэдээлэл өндөртэй шинжилгээ юм.

 

Хэт авиан дүрс оношилгоо

Түрүү булчирхайн ЭХО 

Жирэмсний илрүүлгийн ЭХО 

Хэвлийн ЭХО 

Бамбайн ЭХО

Хөхний ЭХО

Зүрхний ЭХО

Ясны сийрэгжилт хэмжигч

Уг апарат нь ясны масс, чанарын өөрчлөлт, бат бэх байдал гэх мэт ясны нягтралыг хэмжиж, ясны сийрэгжилтийг илрүүлдэг шинжилгээ юм. Манай улсын хувьд нийт иргэдийн 90 хувь нь Д витамин дутагдалтай гэсэн судалгаа байдаг ба Д аминдэм дутагдсанаар яс сийрэгжих, яс зөөлрөх өвчин үүсдэг байна.

Шүдний дэлгэмэл зурагны Рентген

Шүдний дэлгэмэл рентген нь амны хөндийн ясны бүтцийг нарийн гаргаж, хоёр хэмжээст оруулан гаргадаг рентген зураг юм. Шүдний хэлбэр хэмжээ, эгнээний согог харах зэрэг боломжтой учраас эмчилгээ, оношилгооны хамгийн чухал хэрэглэгдэхүүн билээ.

Ходоодны дуран

Дурангийн апаратаар ходоод, бүдүүн шулуун гэдэсний шинжилгээг хийдэг ба шинжилгээний явцад илэрсэн ургацаг авах боломжтой.

Scroll to Top