Тархины цус харвалт

Цус харвалт

Тархин дахь судасны асуудалаас болж гэнэт үүсдэг эмгэг бөгөөд гар хөл мэдээ алдах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Тодорхойлолт

Цус харвалт  гэдэг нь тархин дахь судасны гэнтийн эмгэгээс үүсдэг бөгөөд гэнэт ухаан алдах, гар хөл мэдээ алдах, хэл ярианы чадвар (дуудлага) алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг өвчин юм. Тархины цус харвалт явагдаж буйг илэрхийлж байгаа шинж тэмдэг нь толгой өвдөх байдаг ч ердийн үед толгой өвддөгөөс арай өөр байдаг ба ийм  тохиолдолд холбогдох шинж тэмдгүүдийн талаар үнэн зөв дүгнэлт гаргах нь чухал юм. Цус харвалтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зохих зөв эмчилгээ хийлгэхгүй бол хүнд тохиолдолд үхэлд хүргэх магадлалтай тул шинж тэмдэг илэрсэн даруйд эхэн үеийн эмчилгээг хийлгэх нь хамгийн чухал юм.

Шалтгаан

Хэрэв та цусны даралт ихсэх, тосгуурын фибрилляци (хэм алдагдалын нэг төрөл), чихрийн шижин, зүрхний өвчнөөр өвчилсөн, тамхи татдаг, гиперлипидемитэй эсвэл урьд өмнө нь цус харваж байсан эсвэл гэр бүлийн гишүүдийн дунд цус харваж байсан хүн байгаа бол цус харвах эрсдэл өндөр байдаг.

Шинж тэмдэг

  • Толгой хүндэрч,  ямар ч шалтгаангүйгээр толгой хүчтэй өвдөж, толгой эргэх  шинж тэмдэг илэрдэг.
  • Нэг талын гар, хөл мэдээ алдах, сулрах, хэл ярианы бэрхшээлтэй болох.
  • Нэг талын хараа сайн харж чадахгүй байх эсвэл хоёр болгон харах.

Хэрэв танд дараах шинж тэмдгүүдийн нэг эсвэл хэд хэдэн шинж тэмдэг илэрвэл Сон эмнэлгийн мэдрэлийн төвийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

 

  • Нүүр, гар, хөл мэдээ алдаж, сайжирч байсан

  • Нүүр, гар хөлний арьс мэдрэмж нь буурч, сайжирч байсан.

  • Хоол, ус залгих, ярихад бэрхшээлтэй үе байсан.

  • Нэг талын нүд гэнэт юм харахаа болих эсвэл нэг объектыг давхардуулан хоёр болгон харж байсан.

  • Ухаан алдах юм уу байраг ухаан алдаж унах шахсан үе бий.

  • Суух юм уу алхах үедээ тэнцвэрээ хадгалах нь өмнөхөөсөө илүү хэцүү болж байсан.

  • Таны биеийн хөдөлгөөн удаашах юм уу эсвэл ердийн үед хийдэг байсан хөдөлгөөн хийхэд хэцүү эсвэл нэг л сайн болохгүй байх тохиолдол байсан.

  • Яриа өрнүүлж байхдаа бусад хүмүүсийн юу хэлж байгааг ойлгоход хэцүү үе байсан..

  • Сүүлийн үед толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдэг илэрч эсвэл улам дордсон.

  • Ой тогтоолт, төвлөрөл өмнөхөөсөө буурсан.

Эмчилгээ

Тархины цус харвалтын эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд авах хариу арга хэмжээ бол шинж тэмдэг илэрснээс хойш дээд тал нь 4 цаг 30 минутын дотор эмнэлэгт хандах явдал юм. Хэрэв энэ цаг хугацаанаас хожимдсон тохиолдолд цус харвалтын үед үүссэн гаж нөлөө хэвээр үлдэх магадлалтай. Тархины цус харвалт нь ихэвчлэн тархины шигдээс, тархины цус алдалт гэж хуваагддаг бөгөөд шинж тэмдгүүдээс хамааран эмчилгээний арга нь өөр өөр байдаг.

 

Тархины шигдээс

  • Судасны бөглөрөлийг арилгах эм, тариан, эсвэл мэс ажилбарын эмчилгээг хийдэг.



Тархины цус алдалт

  • Тархины даралт болон цусны даралтыг хэвийн болгосны дараа мэс ажилбар хийх шаардлагатай бол яаралтайгаар хийнэ.



Тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх 10 зөвлөмж

 

  • Өөрийн цусны даралтыг мэдэж, зохих түвшинд (120/70) байлгах.

  • Цусан дахь сахарын хэмжээг хянах

  • гиперлипидемийг эмчлэх

  • Тамхичид заавал тамхинаас гарах.

  • Тохиромжтой жинг хадгалах.

  • Өдөр бүр 30минутаас илүү өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх.

  • Архи уудаг бол эрэгтэйчүүд хоёр хундага, эмэгтэйчүүд нэгээс илүүгүй уух.

  • Давсны хэрэглээгээ багасгаж, жимс ногоог илүү идэх

  • Зүрхний хэм алдагдал, зүрхний өвчний эмчилгээ хийлгэх.

  • Тархины цус харвалтын шинж тэмдгийг мэдэж, шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандаарай.

Scroll to Top