“Сон Медикал Центр Эмнэлэг”-тэй хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, ажил үйлсэд тань амжилт хүсье.

Сон Медикал Центр Эмнэлгийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн чадварлаг эмч ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, үйлчлүүлэгч нэг бүрийн сэтгэлийн дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна. Бид Монгол улсын хэмжээнд нэгдсэн эмнэлгийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчид та бүхэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Эмнэлгийн хамт олныхоо нэрийн өмнөөс та бүхэнд үргэлж талархаж явдгаа илэрхийлж эрүүл энхийг хүсэн ерөөе.

“Сон Медикал Центр Эмнэлэг”-ийн захирал

mnMongolian